“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амараа сүүлийн үед эхнэрээ гоёх дуртай болоод байгаа. Тэрбээр өнгөрсөн сард болсон “Хүний хүүхэд” уран сайхны киноны нээлтэд эхнэртэйгээ хамт ирсэн бол лхагва гаригт болсон “Харангын Лхагваа” тоглолтод мөн эхнэрээ дагуулан ирэв. Тэрбээр үзэгчдийн суудлаас Лхагваагийн тоглолтыг эхнэрийнхээ хамт үзсэн юм. Хосууд энэ үдэш хар өнгөөр хосолсон байв. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд бяцхан охинтой болсон юм. С.Амараа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран “Ах дүү гурав” нэртэй цомог гаргахаар ажиллаж байгааг дашрамд сануулъя.
М.Анир