Нийслэлд хоёр өдөр дарааллан хятад иргэний амь насыг хөнөөсөн хэрэг гарлаа. Өнгөрөгч мягмар гаригт Баянзүрх дүүргийн тавдугаар хоронд барилгын компанийн харуулаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ү Зи, Жан Жан нарыг зодож дээрэмджээ. Тэднийг байрандаа байхад нь үл таних найман залуу зодож, Ү Зи-ийн амь насыг нь хохироогоод, гар утас гурван ширхэг, “Lenovo” дэлгэц, 600 000 төгрөг дээрэмдэн авчээ. Цагдаагийнхан шуурхай эрэн хайсаар тэдгээр найман залуугийн гурвыг саатуулжээ. Тэд хүний амь нас хөнөөсөн бусад залуусыг хаана байгааг хэлэхгүй байгаа аж.
Гэтэд өнгөрөгч шөнө дахин хятад иргэний амь насыг хөнөөсөн хэрэг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд гарлаа. “Шанел” төвд ухаан алдсан хүн байна гэсэн дуудлагаар цагдаагийнхан шалгажээ. Гэтэл тус төвд хувиараа бизнес эрхэлдэг Жан Чун гэдэг 38 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан байжээ. Мөрдөн шалгах ажил эхэлсэн бөгөөд одоогоор гэмт хэрэгтнийг олж саатуулаагүй байна.
Х.Хангал