Дараагийн aварга болох сүмоч

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Дараагийн aварга болох сүмоч

Мэргэжлийн сүмогийн 9-р сарын тэмцээн өрсөлдөөн дүүрэн өрнөсөн билээ. Хакүхо М.Даваажаргал 31 дэх түрүүгээ авч, их аварга Чиёонофүжитэй зэрэгцэн, мэргэжлийн сүмогийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн. Харин энэхүү башёд дээд зиндааны шинэ бөх Ичиножёо А.Ичинноров олны анхааралд байлаа. Тэрээр озэки Кисэносато, Гоэйдо, ёкозүна Какүрюү М.Ананд нарыг өвдөг шороодуулж, 13 даваатай башёг өндөрлүүлсэн. Мөн тэрээр хоёр гол шагналын эзэн болсон. Ирэх 11 сарын башёг анхаарлын төвд байгаа нь билет борлуулалтаас харагдаж байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Асашёорү Д.Дагвадорж Ичиножёо талаар “Дээд зиндаанд шуугиан тарьж буй энэ залуу их хол явна шүү. Дараагийн аварга болох шүү” гэж тэрээр жиргэж байсан билээ.

Энэ жил 21 настай Ичиножёо А.Ичинноров Сүмогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгсөж, энэ сарын 3-д гэрчилгээгээ гардан авчээ. Харин түүнтэй хамт байгаа нэг ангийнхан нь доод зиндаанд барилдсан хэвээр банйа. 

Ирэх арваннэгдүгээр сарын башёг сонирхол татаж эхэллээ. 

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж