Ойрын хоногуудад хүчтэй соронзон шуурга дэлхийг дайрч магадгүй. Учир нь нарыг асар том сүүлт од мөргөжээ. Тавдугаар сарын 10-нд сүүлт од нарыг мөргөсөн ч үр дагавар зөвхөн энэ долоо хоногт л дэлхийд нөлөөлөх ажээ.
NASA-гийн Гелиосферын одон орон судлалын төвийн хийсэн (SOHO) видео бичлэгт асар том галт сүүлт од нарыг мөргөж буй нь бичигдсэн байна. Үүний дараа дэлбэрэлт болж нарны асар их эрчим хүч сансарт цацагджээ. Гэхдээ тэр нь зүгээр л наран дээр гарсан дэлбэрэлттэй давхцсан гэж болно. Сүүлт од наранд ойртоод ууршаад алга болсон байжээ. Дэлбэрэлтийн эрчим хүч дэлхийгээс эсрэг зүгт цацагдсан ч дахин нэг дэлбэрэлт гарч магадгүй гэнэ. Нарны ойролцоо “нарны” гэж нэрлэгдсэн 1000 орчим сансрын биет байгаа.
Ш.Мягмар