РИА Новости. Валерий Мельников
Украинд оросууд хүмүүнлэгийн дөрөв дэх цуваагаа илгээх тухай мэдээлэл гарсанд Их Британийн Гадаад хэргийн яам түгшүүрээ илэрхийллээ. “Украины бие даасан байдлыг зөрчсөн Оросын дөрөвдэх цувааны тухай мэдээлэлд түгшиж байна. Цуваа нь Украины дэмжлэгийг авсан, Олон улсын улаан загалмайн хяналтаар илгээгдэх ёстой” хэмээн британичууд мэдэгдлээ. Аюулгүй байдлын баталгаа хангалтай биш гээд өмнөх цувааг Улаан загалмай дагалдан хянахаас татгалзсан юм.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэхдээ, Донецк, Луганск мужуудад очиж буй хүмүүнлэгийн тусламжийн цувааг Украинд халдсан хэрэг гэж үзнэ гэсэн байна.
Оросын Онцгой байдлын яамны орлогч сайд Владимир Степанов хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цувааг илгээнэ гэж хэлсэн. Өмнө нь оросууд Луганскт хоёр удаа, Донецкт нэг удаа тусламжийн цувааг илгээсэн юм. Оросын илгээж буй хүмүүнлэгийн тусламж нь 2-3 долоо хоногийн хүрэлцээтэй учир тусламжуудыг тийш нь байнга илгээх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР