Хамгийн хямдхан 4К дэлгэцтэй TV

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Хамгийн хямдхан 4К дэлгэцтэй TV

Өндөр нягтаршил бүхий 4K дэлгэцтэй TV-ыг олон компаниуд худалдаанд гаргаад байгаа билээ. Эдгээр TV-нүүд хамгийн багадаа 1500 ам.долларын үнэтэйгээр зах зээлд борлуулагдаж буй.

Харин энэ зах зээлд доод үнийг тогтоохоор Vizio компани P-Class нэртэй шинэ загварын TV-нүүдээ худалдаанд гаргажээ.

Уг TV нь 50 инчийн дэлгэцтэй загвар нь л гэхэд 999 ам.долларын үнэтэй аж. Энэ нь одоогоор зах зээлд борлуулагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгийн хямд үнэ юм байна.

Харин 70 инчийн дэлгэцтэй загвар нь 2,599 ам.доллар ба энэ Sony компанийн 55 инчийн дэлгэцтэй 4K TV-тэй ижил үнэ аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж