Хятадаас цахилгаан импортлох гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Хятадаас цахилгаан импортлох гэнэ

Засгийн газар “Оюу толгой” төслийн хүрээнд эрчим хүчний  дамжуулах шугам байгуулахаар Хятадын талтай зөвшилцжээ. “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч компани Засгийн газраас төслийг ойрын хугацаанд эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Монгол-Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний секторын  төлөөлөгчид энэ сарын 30, 31-нд Бээжинд хэлэлцээр хийх ажээ. Монголд “үйлдвэрлэсэн” эрчим хүчний хангамж  хүрэлцэхгүй байгаа учир ойрын хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд өмнөд хөршөөс цахилгаан импортлох юм байна. Дамжуулах шугам байгуулах техникийн шийдэл, үнэ тарифыг уг хэлэлцээрээр шийдэх эжээ. Засгийн газраас Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод “Оюу толгой”-г цахилгаан эрчим хүчээр хангах шинэ станц байгуулах ажлыг үүрэг болгон өгсөн байна.  Өмнөговьд шинэ цахилгаан станц байгуулахаар Засгийн газар хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд газрыг сонгохоор  ажлын хэсэг томилогдсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж