Зориудаар тоноглон үнэт чулуу нуужээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Зориудаар тоноглон үнэт чулуу нуужээ

Шивээхүрэнгийн гаалиар байгалийн үнэт чулуу хууль бусаар хил давуулахаар завдсан хэргийг гаалийн улсын байцаагчид илрүүлсэн байна. Энэ сарын 6-ны өдөр Шивээхүрэн дахь гаалийн газрын ажилтнууд зорчигч тээвэрлэн явсан 6363 УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай таван автомашинд нарийвчилсан шалгалт хийжээ. Шалгалтаар байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багаж, тос, маслоны сав, оймсон дотор, автомашины суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлсэн аж. Тээврийн жолооч бүгд Монгол улсын иргэн байсан бөгөөд шалгалтаар илэрсэн нийт 110 кг байгалийн үнэт чулууг хураан, улсын орлого болгосон байна.

Мөн Монгол улсын  иргэн М нь өөрийн эзэмшлийн 6363 УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашинд байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг нуун хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Ингэхдээ УАЗ-Фургон автомашинд  давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйлс нуух зориулалтаар зориуд тоноглож, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр  зориудаар тоноглосон байжээ. Дээрх үйлдлийг Гаалийн байгууллага таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж