Өнгөрсөн сарын 15-нд бараа түгээхээр гараад алга болсон “АПУ” компанийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуягийн цогцсыг өнгөрөгч мягмар гаригийн/10.02/ 17.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн уурхайн гүнээс олсон билээ. Үүний дараахан Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэнг баривчилсан тухай мэдээлсэн юм.
Харин уг сэжигтэн мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрбээр БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч бөгөөд Б.Алтанхуягийг хөнөөгөөд тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүнийг нь хамаатныхаа айлын хашаанд нуусан байсан нь илэрсэн байна.
Н.ЖАВХЛАН