Испанид эболагаар нохой халдварласан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Испанид эболагаар нохой халдварласан байж магадгүй

 

Эбола вирусээр өвчилсөн Испани сувилагчийн Экскалибур нэртэй нохой халдвар авсан байж магадгүй гэнэ. Мадрид хотын шүүхээс сувилагчийн нохой ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тээгч болж, бусдад тараасан байж магадгүй гэж үзэн шинжлүүлэхээр болжээ. Испани сувилагч энэ долоо хоногийн эхээр эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсоноор нөхрийнхөө хамт хөл хорионд ороод байгаа юм. Тэрээр эболагаар нас барсан хоёр номлогчийг эмчлэх Мадридын эмнэлгийн багийн гишүүн байсан аж. Испанийн номлогч 69 настай Мануэль Гарсиа Вьехо Сьерра-Леоне улсад байхдаа эбола вирусын халдвар авч, өнгөрсөн есдүгээр сарын 25-нд III Карл хааны нэрэмжит Мадрид хотын эмнэлэгт нас барсан аж. Харин 75 настай Мигель Пахарес Либери улсад байхдаа халдвар авч өнгөрсөн наймдугаар сард нас барсан байна.

 

Эбола вирусын халдварыг нохой тараасан байж магадгүй тохиолдол 2005 онд Африкт бүртгэгдэж байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж