Хар
тамхины хилээр хууль бусаар оруулж, наймаалсан хэргийн улмаас гурван
жил ял эдлээд өнгөрсөн жил Өршөөлийн хуулиар суллагдсан DJ Өөжий буюу
О.Ганболд дахин хар тамхины хэрэгт холбогдлоо. Тэрбээр н.Мөнхбаяр гэх
залуутай уржигдар буюу өнгөрсөн лхагва гаригт БНХАУ-ын Замын-Үүдийн
гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг
завдан, үйлдэл дээрээ баригджээ. Тэд мансууруулах бодисоо тамхины
хайрцагт нуусан байсан аж. Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид
шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах
бодис болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, хүний биед донтолт
үүсгэдэг бодис аж.

Хөгжмийн урлагт авьяаслаг залуусын нэгд
тооцогдож байсан DJ Өөжий өмнө нь хар тамхины хэргээр найман жилийн ял
сонсон, гурван жилийг нь биеэр эдлээд өршөөлийн хуульд хамрагдан,
өнгөрсөн онд суллагдсан юм. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж
байгаа учир цагдаагийнхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээж
байна. Хэргийг УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст
шалгаж байна.
С.Отгон