Роботон тэргэнцэр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Роботон тэргэнцэр бүтээжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их шаардлагатай зүйлсийн нэг бол тэргэнцэр байдаг. Сайн тэргэнцэртэй байна гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дутууг нөхөж, бусдаас хамааралгүйгээр хүссэн зүйлээ хийхэд маш их дөхөм болдог.

Иймээс Японы Aisin Seiki компани WILL нэртэй роботон тэргэнцэр бүтээснээ танилцууллаа. Уг тэргэнцэр нь цахилгаан хөдөлгүүртэй, 10 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай, урд хэсэгтэй 3D камертай ба түүгээрээ урдаа байгаа зүйлсийг тодорхойлж, саад бартааг өөрөө тойрч гарна.

Замын саад бартааг тодорхойлж, эзэндээ мэдээлэл өгөх ба эрсдлийг тооцсоноор хурдаа хасах болон шаардлагатай тохиолдолд автоматаар тормозлогдох юм байна.

Эргэлт хийх, ухрах зэрэгт зөвхөн товчлуур ашигладаг учир гарын хүч шаардагдахгүй гэдгээрээ давуу талтай.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж