Өнөөдөр лхагва гариг. Шархүү нь автобусаар ажилдаа ирлээ. Учир нь өнөөдөр дугаарын хязгаарлалтад машин маань явдаггүй юм. Ажилдаа ирэх хүртлээ нэг л автобусанд суусан юм. Хотын зүүн захаас суусан болоод ч тэрүү нилээн хол замыг туулах учиртай. Харин автобус дүүрэн хүнтэй юм. Мэдээж, суудал олдохгүй учир зогсоогоороо явах болсон. Харин тэнд их болж байна. Ахмад настанд суудал тавьж өгөөрэй, урагшаа урагшаа, хойшоо хойшоо. Зай байвал яваад байгаарай. Хойгуур зай байна. Урдуур зай байна. Буудалдаа дөхөөрэй. Дөхөөрэй. Хэн нэгэн хаалга руу очиж чадахгүй хоцорвол дараагийн буудал дээр буухаас өөр замгүй. Гэхдээ та үнэхээр болгоомжлоорой. Тэнд халаасны хулгайч явж байна. Үнэхээр явж байна. 5 буудлын хооронд хоёр эмэгтэй түрүүвчээ суйлууллаа. Кондуктарт хэлээд ч нэмэргүй болсонгүй. “Юмаа хайхрахгүй яасан юм. Энэ олон хүн дотор хулгайч явж байгаа шүү дээ. Хүмүүс буугааад суугаад байна. Би яаж тэр бүгдийг нэгжиж, өгөх вэ дээ” гэх үгээр амаа таглуулах аж. Буудал дээр хүмүүс бууна, эргээд цуваад орж ирнэ. Үнэхээр та олон хүнтэй автобусанд суухдаа болгоомжлоорой.
Сүүлийн өдрүүдэд халаасны хулгайч ихсэж, олон иргэд түрүүвчээ суйлуулсныг цагдаагийн газраас мэдээллээд байгаа. Автобусанд суухдаа болгоомжтой байгаарай.
Ч.ШАРХҮҮ