Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж 73,9 хувийн саналаар баталлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд зарим гишүүдээс томилгоог хэдий хугацаанд шийдэх тухай асуудал хөндлөө. Энэ талаар гишүүн Н.Энхболд “Бүтцийн тухай батлагдан гарсны дараа хүний асуудал, бүрэлдэхүүний тухай гарч ирнэ. Хэрэв бүтцийн асуудлыг шийдсэний дараа хэдий хугацаанд томилгоо, бүрэлдэхүүнийг шийдэх вэ гэдэг нь тодорхой баймаар байна” гэсэн юм. Мөн Ё.Отгонбаяр гишүүн “Бүтэц орон тоо багасч буйн үр дүнд хэмнэлт гарч буй юм бол яагаад цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэрэглэж болохгүй байгаа юм. Гэвч миний энэ саналыг хэлэлцүүлсэнгүй, анхаарал хандуулсангүй өнгөрлөө” гэв.

Ийнхүү бүтцийн хуулийг баталснаар Н.Алтанхуяг засгийн газар илүү цомхон бүрэлдэхүүнээр ажиллахаар болж буй юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж