Ховд хотын төв талбайн баруун хойд талд нь орших тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Амарсанаагийн талбайд олон ястны соёл, урлагийн хүрээлэн байгуулж байна. Үүнд ардын урлаг, бий биелгээний тоглолт зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий 1 том өргөө, энэхүү том өргөөг тойрсон есөн ястны есөн гэр баригдана. Энэ гэрүүдэд ястан, үндэстэн бүрийн хувцас, чимэглэл, эд өлгийн зүйлс, хөгжмийн зэр зэвсэг, байрлуулна. Гэр бүрт ястан бүр өөрсдийн язгуур эл, аялгаар ярьдаг тайлбарлагчид тогтмол ажиллана. Хүрээлэнд байгалийн хөшөө, дурсгалын зүйлс, баримал зэргийг байрлуулна. Мөн урлагийн томоохон тоглолтууд зохион байгуулах задгай театр, усан оргилуур uээд олон бүтээн байгуулалтууд энд сүндэрлэх аж.
Уг хүрээлэнгийн гол зорилго нь олон ястны өв, соёл, зан заншлыг сурталчлах, таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мөн иргэд, байгууллагуудад хадгалагдаж байгаа эртний эд өлгий, өв соёлын бүтээлээ хандивлах аяныг өрнүүлээд байна. Мөн тус төв дээр үндэстэн, ястнуудын ихэл, товшуур, бий биелгээ, хөөмий зэрэг язгуур урлагийн сургалтууд зохион байгуулагдахаас гадна Ерөнхий боловсролын сургуулиудын түүх, угсаатны зүйн хичээлүүд энд орж сурагчдад энэ талын боловсрол олгох боломж бүрдэх юм.