Шаттлын эрин дуусч байна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Шаттлын эрин дуусч байна

Сансар судлалын түүхэн дэх хамгийн амжилттай төслүүдийн нэг сансрын олон дахин ашиглах шаттл хөлгийн эрин дуусч байна-
Шаттл “Индевор” (Endeavour) өнгөрсөн гурав дахь өдөр Олон улсын сансрын станцтай (ОУСС) амжилттай залгагдлаа. Залгалт лхагва гаригт Москвагийн цагаар 14.15-д болжээ.

Энэ бол “Индевор”-ийн сүүл­чийн нислэг юм. Хөлгийн багийн дарга нь Марк Келли (Mark Edward Kelly). “Индевор”  хөлгийн багт нисгэгч Грегори Жонсон (Gregory H. Johnson) мэргэжилтэн Эндрю Фьюстел (Andrew J. Feustel), Майкл Финк (Edward Michael Fincke), Грегори Шамитофф (Gregory Errol Chamitoff) ба европ сансрын нисгэгч итали Роберто Виттори (Roberto Vittori) нар багтжээ.

Энэ нислэгийн үеэр сансрын нисгэгчид дөрвөн удаа задгай сансарт ажиллах гэнэ. Нислэгийн гол үүрэг нь ОУСС-д аваачсан сансрын туяаг судлах мөн антиматери болон хар матери, хачин матери хайх зориулалттай соронзонт альфа-спектрометрийг (Alpha Magnetic Spectrometer, AMS) суурилуулах юм. Үүний зэрэгтээ шаттлын ачааны хэсэгт тээврийн суурийг (Express Logistics Carrier 3, ELC-3) байрлуулан түүн дээр туршилтын материал 8 (Materials on International Space Station Experiment 8), хөргөгч сав (GLACIER freezer), “Декстер” роботын нэмэлт төхөөрөмж, S-диапазоны хоёр антенн, өндөр даралтын хийтэй сав, аммиактай нөөц бак, “Орион” гэх залгалтын системийн хэмжилтын багаж зэргийг авчирсан байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яамны MAUI, SEITI, RAMBO-2 и SIMPLEX гэх дөрвөн багаж төхөөрөмжийн иж бүрдлийг уг хөлгөөр авчирчээ. шаттл “Атлантисийн” 2009 оны арваннэгдүгээр сард станцад аваачсан туршилтын материал 7-г (Materials on International Space Station Experiment 7) “Индевор” дэлхийд эргүүлэн авчирна.
“Индевор” хөлгийг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд хөөргөхөөр төлөвлөсөн байсан ч Оросын “Прогресса М-10М” хөлгийн нислэгтэй давхцуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 29  хүртэл хойшлуулжээ Хөлгийг хөөргөхөөс хэдэн цагийн өмнө шаттлын шингэн шахалтын системийн ажиллагааг хангах нэмэлт хөдөлгүүрийн халаагч элементад гэмтэл гарсан нь илэрч нислэгийг дахин хойшлуулсан юм.
“Индевор” нь нэмэлт гурван хөдөлгүүртэй. Төхөөрөмж бүрийн түлшийг дамжуулах системд нь тус бүр хоёр халаагч елемент байдаг нь түлшийг хөлдөхөөс хамгаалдаг. НАСА-гийн дүрмээр хөөрөлтийн өмнө эдгээр системүүд бүрэн ажиллагаатай байх ёстой. Яг нислэгийн өмнө богино холболтоос үүдэн APU-1 хоёр халаагч элементийн нэг нь ажиллагаагүй болсон. Үүнийг засварлахын тулд хөлгийн түлшийг юүлэн нислэг хэд хоногоор саатжээ. Цахим системийн гэмтэл гарсан газрыг нарийн тогтоож чадаагүй учир мэргэжилтнүүд бүх блокийг сольсон юм.
Шаттлын эринийг зургадугаар сарын 28-нд “Атлантис” хөлөг ОУСС-д очих нислэгээр дуусгах юм. “Тэтгэвэртээ гарсан” хөлгүүд, тухайлбал, “Дискавери” Америкийн музейн үзмэр болно. Шаттлын нислэг дууссаны дараа станцад зөвхөн Оросын “Союз” хөлгүүд л нислэг хийж байх юм. Шаттл хөлгийн ашиглалт дууссан мөн тэднийг бэлтгэх, ажиллуулах зардал маш өндөр зэргээс энэ төсөл дуусгавар болж байна.
НАСА-гийн тэргүүн Чарльз Болден (Charles Bolden) өмнө нь ашиглалтаас гарсан хөлгүүдийг байрлуулах газруудыг нэрлэсэн. Түүний хэлснээр нислэг огт хийгээгүй “Энтерпрайз” (Enterprise) одоо Вашингтоны Даллес нисэх буудлаас холгүй байрладаг Смитсоны институтын музейд байгаа гэнэ. Хөлгийг Нью-Йоркийн Тэнгисийн ба сансрын нисэхийн музейд шилжүүлнэ. Смитсоны музейд шаттл “Дискавери”-ыг байрлуулах гэнэ.

Шаттл “Индевор” дэлхийд буцан ирснийхээ дараа Лос-Анжелесийн Калифорнийн шинжлэх ухааны төвд мөнхийн зогсоолд очно. Сүүлчийн шаттл “Атлантис”-ыг Флоридагийн Кеннедийн нэрэмжит сансрын төвд байрлуулах ажээ. Америкийн дунд болон их сургуулиудад шаттлын түүхтэй холбоотой цуглуулгыг НАСА санал болгож байна.

Өмнө нь “НАСА” болон “Роскосмос” сансрын нисгэгчдийг ОУСС-д  2016 он хүртэл “Союз” хөлгөөр хөөргөх гэрээг сунган 753 сая ам.долларын нэмэлт гэрээг байгуулсан байна. Тэр нь 2013-2014 онд хамтран ажиллах 355 сая ам.долларын гэрээний үргэлжлэл болж байна. Гэрээний дагуу “Союз” 2014-2015 онд АНУ, Европ, Япон, Канадын 12 сансрын нисгэгчийг хөлөгт нь хүргэн 2016 онд нь тэднийг буцаан авчрах юм. Нисгэгчийн дасгал сургуулилалт, үйлчилгээ, эмнэлгийн шинжилгээ, нислэгийн дараах сэргээлт мөн нэмэлт хязгаарлагдмал хэмжээний ачааг тээх зэрэг нь гэрээнд тусгагджээ. Оросууд хог хаягдлаа хураах үүргийг бас хүлээсэн байна. Нэг хүний ачааны хэмжээ нь станцадад очиход 50 кг, буухдаа 17 кг, харин хог нь 30 кг байхаар тохиролцжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж