УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгээр Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй ажээ.
Шинэчлэлийн Засгийн газар 16 яамтайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Үүнээс зургаан яамыг бүтцийн өөрчлөлтөд хамруулж, 13 болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор агентлагийн тоонд мөн өөрчлөлт орно. Эл асуудлыг тус бүлэг нэлээд өргөн хүрээнд авч хэлэлцэж ярилцаж байна гэх мэдээлэл байна.
Г.НАРАН