Эрдэнэбулган сумын III сургуулийн ой боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Эрдэнэбулган сумын III сургуулийн ой боллоо

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын III сургууль түүхт 40 жилийнхээ ойг есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

1973-1974 оны хичээлийн жилд 20 бүлгийн 640 сурагч, 30 багш, 10-аад ажилтантай сургалтаа эхэлж байсан бол 40 намрын дараа 1300 гаруй сурагчидтай, 100-аад багш ажилтантай, аймаг, улсын тэргүүний сургууль болж эдүгээ 5000 гаруй суралцагчдыг төгсөгсөн халуун ам бүл болжээ. Сургуулийн ойн арга хэмжээнд үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, ахмад үеийн багш нар хүрэлцэн ирж үүх түүхээ хуваалцаж байлаа.

Ойн арга хэмжээний баярын хурлаар БШУЯ-ны Тэргүүний ажилтан цолоор долоон багш, БШУЯ-ны Жуух бичгээр тав, Биеийн тамирын тэргүүний ажилтан цолоор хоёр, аймгийн Засаг даргын Жуух бичгээр дөрвөн багш, ажилчид тус тус шагнуулсныг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваа, сургуулийн захирал А.Оюунгэрэл, гавъяат багш Жаргалсайхан нар гардууллаа.

Эх сурвалж: http://arkhangai.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж