Каннабис түүсэн этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Каннабис түүсэн этгээдүүдийг баривчилжээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй каннабис гэх ургамлыг түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс өчигдөр 20.30 цагийн орчимд баривчилжээ.

27 настай гурван сэжигтэн Төв аймгийн нутагт 10 орчим килограмм ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Зохион байгуулалттай тэмцэх IV хэлтсийн алба хаагчдын илрүүлсэн энэхүү хар тамхины төрлийн бодисыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгөөд байна. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн өчигдөр Чингэлтэй дүүрэгт 30 настай сэжигтэн Б гэгч залуу 2.5 килограмм орчим каннабис мансууруулах ургамлыг тээвэрлэж яваад баривчлагдсан” гэлээ. 

Тодруулахад, хар тамхины төрлийн ургамал түүсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан этгээдүүдэд хуулийн дагуу 5-8 жилийн хорих ял оноодог.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж