430 мянган юань хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

430 мянган юань хилээр гаргахыг завджээ

БНХАУ-ын иргэн тээшиндээ их хэмжээний юань нуун хилээр гаргахыг завдсан хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж  байсан БНХАУ-ын иргэн Ши Гуаний тээшинд хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан нарийвчилсан шалгалт хийхэд 430 мянган юань илэрчээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 129 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд гаалийн улсын хилээр хууль бус нэвтрүүлэхийг завдсан эл үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч, гадаад валютыг улсын орлого болгосон байна. Мөн буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж