Засаглалын хөтөлбөрийн менежер Жак Мераг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Засаглалын хөтөлбөрийн менежер Жак Мераг хүлээн авч уулзав

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн менежер Жак Мераг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн  менежер Жак Мераг өчигдөр /2014.10.06/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн  менежер Жак Мера Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  хэд хэдэн ажиглалт хийсэн талаар дурдаад  харилцан санал солилцсон юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй хууль хэмээгээд олон улсын туршлага дээр үндэслэсэн гэдгийг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж