Тариалалтын хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Тариалалтын хугацааг сунгажээ

Импортын гурил, төмс, хүнсний ногооны татварыг тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл таван хувь хүртэл буруулдаг байснаа зогсоож жилийн турш 15 хувиар тооцохоор болсон. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Л.Баяртулгаас тодрууллаа.

-Импортын гурил, төмс, хүнсний ногооны татварыг 15 хувь болгосон нь Монголын дотоодын зах зээлд зарж буй хүнсний ногооны үнийг хөөрөгд­­сөн хэмээн хэрэглэгчид бухимдалтай байна?

-Төмс, хүнсний ногооны тат­ва­рыг нэмснээр хүнсний ногооны үнэ бага зэрэг өссөн байх. Гэхдээ энэ үнийн өсөлт түр зуурынх. Үүнд бухимдаад, үнэ ханшийг нь хөөрөгдлөө гээд байх зүйлгүй. Тэртээ тэргүй долдугаар сараас эхлээд шинэ хүнсний ногоо зах зээлд нийлүүлэгдээд ирэхээр үнэ нь буурах нь ойлгомжтой.  Цаашлаад ургац хураалтын үеэр төмс хүнсний ногооны үнэ шалдаа унадаг шүү дээ. Тэгээд ч монголчууд Хятадын химийн бордоогоор бордсон төмс, хүнсний ногооноос тат­гал­зах хэрэгтэй юм. Эрүүл мэн­­дээ бодсон ч эх орондоо тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоогоо идэх хэрэгтэй биз дээ.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамнаас гарга­сан энэ шийдвэр эдийн засагт ямар ашигтай байх бол?

-Эдийн засгийн үр өгөө­жийн эхний жишээ гэхэд л дотоодын үйлдвэрлэгчдийн ба­раа бүтээгдэхүүний эрэлт ихэс­нэ. Тэр хэрээр тэдний үйлд­вэр­лэл үйлчилгээ ч өсөх юм. Өөрөөр хэлбэл, импортын бүтээг­­дэхүүний орон зайг до­тоо­­дын бүтээгдэхүүн нөхнө гэсэн үг. Түүнчлэн  ажлын байр нэмэгдэнэ. Дотоодын үйлд­вэр­­лэл өссөнөөр ажлын байр нэмэгдэх юм. Монгол Улсын Зас­­гийн газраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого барьж ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр бизнесийн ор­чин, шинэтгэлийн жилийн үр ашгийг үндэсний, жижиг дунд үйлдвэрлэгчдээ хүртээх  үүднээс ийм шийдвэр гаргасан. Газар тариаланчид маань импортын гурил, төмс, хүнсний но­гооны татварыг нэмсэнд сэт­­­гэл хангалуун байгаа юм.  Мөн иргэд эрүүл, чанартай хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ. Энэ шийдвэр хэрэг­лэгч­дэд болон газар тариа­ланч­дад аль алинд нь  таалагдана гэж итгэж байна.

-Тариалалтын явц ямар байна. Тавдугаар сарын 25-ны дотор тариалалтаа хийж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Цагтаа амжих нь уу?

-Уг нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тав­­­­­дугаар сарын 25-ны дотор тариалалтаа хийж дуусгахыг тариаланчдадаа анхааруулсан. Гэ­­тэл цаг агаарын нөхцөл байд­лаас болоод тавдугаар сарын 25-ны дотор багтаж тариалалтаа дуусгаж чадахгүй нь тодорхой боллоо. Тиймээс тариалалт хийх хугацааг сунгаж зургадугаар сарын 1 гэхэд дуусгасан байхыг тариаланчдадаа захиж байна. Тариалалтаа эртхэн хийхгүй бол болц нь удааширч, намрын ургац хураалт оройтно гэсэн үг. Намрын ургац оройтох бол цасанд ургацаа алдах аюултай шүү дээ.

-Яг одоогийн байдлаар хич­­нээн га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалаад байгаа вэ?

-Улсын хэмжээгээр  нийтдээ 281.2 мянган га-д үр тариа, 13,9 мянган га-д төмс,7,4 хүнсний ногоо тариалахар төлөвлөсөн.Өнөөдрийн байдлаар 80 мянган га-д үр тариа, мянга гаруй га талбайд төмс, бас мянга орчим га талбайд хүнсний ногоо тариа­­­­лаад байна. Энэ жилийн хувьд дотоодынхоо үр тарианы хэрэгцээг 100 хувь хангах болно. Мөн төмснийхөө хэрэгцээг дотоо­д­оосоо 100 хувь хангана. Харин хүнсний ногооныхоо хэрэгцээг 60 хувиас өсгөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яамнаас төлөвлөсөн.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж