Уламжлал болгон хийдэг “Miss Mongolia” тэмцээний 2014 оны уралдаан энэ сарын 4-нд болж өндөрлөжээ. Энэ жилийн тэмцээнд нийт 80 орчим гоо бүсгүй оролцсон байна. Тэдгээр гоо бүсгүйчүүд авъяаслаг, цото, спорт, бикини зэрэг төрлүүдээр өрсөлджээ. Тэмцээний дүн гарахад гуравдугаар байрт А.Баярцэцэг шалгарсан бол дэд байранд М.Халиунаа, тэргүүн байранд Ю.Балжидмаа шалгарч “Miss international-2014”-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.