Монголын багш нарын 48 дахь удаагийн өдрийг тохиодуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж буй.
Энэ жилийн улсын тэргүүний цэцэрлэгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цэцэрлэг шалгарсан байна. Бат-Өлзий сумын цэцэрлэгийн хамт олон нийслэлд хүрэлцэн ирж шагналаа гардаж авсан бөгөөд тэднийг нутгийн түшээ Г.Батхүү хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монгол эх орны минь ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх их үйлст хичээл зүтгэл гаргаж байгаа та бүхэнд багш нарын баярын мэнд хүргэхийн сацуу Улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарсанд бахархаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: time.mn