“Сити” хоёрдугаар байр руу орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

“Сити” хоёрдугаар байр руу орж ирлээ

Английн премьер лигийн зургадугаар тойргийн эхний тоглолтууд бямба гаригт/10,04/ боллоо. Энэ улирлыг амжилттай эхлүүлээд байсан “Астон Вилла” клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга “Манчестер Сити”-г хүлээж авсан тоглолт олны анхаарлын төвд байсан юм. Энэхүү тоглолтод зочид арай илүү байж, өрсөлдөгчөө тоглолтын төгсгөлд хоёр гоол оруулж, буулгаж авлаа.

Тоглолтын 82 дахь минутад Яя Туре зүүн хөлөөрөө гайхалтай нэгэн гоолыг оруулсан. Тэгвэл 88 дахь минутад Сержио Агуэро нэгийг нэмсэн. Ингэснээр “Сити”-гийн довтлогч улирлын тав дахь гоолоо оруулж байгаа юм. Ийнхүү “Сити” гурван оноо авсанаар 14 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ.

Ням гаригт “Саутгэмптон” клуб хожих эсэхээс хамаарч тэдний байр нэгээр ухрах уу гэдэг нь шийдэгдэнэ.  

Бусад тоглолтын үр дүн

Лестер 2-2 Бернли
Соунси 2-2 Нью Касл
Сандерланд 3-1 Сток Сити
Ливерпүүл 2-1 Вест Бромович
Халл 2-0 Кристал Палас

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж