"Исламын улс» гэх террорист бүлэглэлийнхэн өөрийн талынханд хандан Ирантай дайн хийж цөмийн нөөцийг нь эзэмдэхийг уриалсан тухай The Sunday Times сонин мэдээлэв.
Уг бүлэглэлийн өндөр тушаалтнаас олзолсон баримтад энэ тухай дэлгэрэнгүй бичжээ. Бараг далаад заалтаар Ираны хүчийг хэрхэн сулруулан үгүй болгох шат дараалсан стратегийн төлөвлөгөөг боловсруулсан байна.
“Гэрэлт бамбар” нэртэй уг баримтын дагуу Ираны дипломатууд, бизнесменүүд, багш, албан хаагчдыг хөнөөх ажиллагаа явуулахыг өөрийн талынханд уриалсан ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР