БЗД барилгажилтаар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

БЗД барилгажилтаар тэргүүлж байна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 182 орон сууцны төсөл хэрэгжиж байгаа талаар Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн“Real properties Ulaanbaatar” компани судалгаа хийжээ. Нийт төслийн 67 орчим хувийг Баянзүрх болон Хан-Уул дүүрэг дангаараа эзэлж байгаа гэнэ.

Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр-2014 оны есдүгээр сар

Орон сууцны үнийн тухайд, өнгөрсөн сарын байдлаар ашиглалтад орсон болон ороогүй шинэ орон сууц хамгийн үнэтэй байгаа нь Сүхбаатар дүүрэгт нэг м/кв нь 3 сая 118 мянган төгрөг, хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт 1 сая 659 мянган төгрөг байна.

9 дүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг м/кв-ын дундаж үнэ /мян.төг/

Б.МИШЭЭЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж