Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотноо өчигдөр/10.04/ өндөрлөлөө. Азийн олимпийн зөвлөлд багтдаг тивийн 45 орны баг тамирчид 15 хоногийн турш өрсөлдсөн билээ. Энэ удаагийн Азийн наадамд оролцохоор ирсэн Катарын эмэгтэй сагсанбөмбөгчид тоглолт хийж чадалгүй нутаг буцсан юм. Тэд талбайд толгойн боолттой тоглохыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс татгалзсан.
Долдугаар сарын 24-нд Монгол-Катарыг баг тоглох хуваарьтай байсан. Катарын таван эмэгтэй талбайд толгойн боолттой тоглохыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс татгалзсан юм.
FIBA-гийн дүрмийн дагуу ямар ч тамирчид толгойдоо 5 см өргөнтэй кистээс өөр зүйл өмсөж тоглохыг хориглодог юм. Энэ нь тамирчдыг шашинаар нь ялгаварласан зүйл огт биш бөгөөд харин аюулгүй байдлын үүднээс мөрдсөөр ирсэн дүрэм юм байна.
1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм. Харин энэхүү наадамд Катарын сагсанбөмбөгчид тоглох эсэхийг харах л үлдлээ.
Байгалийн хийн баялагаар арвин Катар улс нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд спортын томоохон урапдаан тэмцээнийг нутагтаа амжилттай зохион байгуулдаг тус улс 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын эрхийг авсан билээ.
Ч.ШАРХҮҮ