Ярилцлагын хатан хаан Опра Уинфриг үдэх тусгай дугаарт тун олон хүн хүрэлцэн ирэв. 13 мянган үзэгчидтэйгээр бичлэг хийсэн тэрхүү хоёр цуврал нэвтрүүлгийг жүжигчин Том Хэнкс, Уилл Смит нар хөтлөв. “Опра, чи өнөө орой хүмүүсээр биш зөвхөн хайраар хүрээлүүлэх болно” хэмээн Том нэвтрүүлгээ эхэлжээ.
Мадонна “Опрагийн шоу сая сая хүнийг гайхан бишрүүлдэг байсан нь нууц биш” хэмээн сэтгэлийнхээ үгийг хэлсэн бол нисдэг Жордан үзэгчдийг дуу алдуулсаар танхимд орж иржээ. Жимми Картер, эцэг хүү Буш, Билл Клинтон, Барак Обама нарын АНУ-ын таван Ерөнхийлөгч зочдын дунд хүндтэй суудалд суусан байв. Жүжигчин, дуучин, улс төрийн зүтгэлтэн гээд энэ нэвтрүүлгийн зочид алдартай хүмүүсийн аварга том цуглуулга шиг л байлаа.
Өөрийн гэсэн үр хүүхэдгүй Опрад хандан Уилл Смит “Чи сая сая хүний ээж нь болсон хүн шүү дээ” гэж хэлсэн юм. Опрагийн анхны шоу 1986 оны есдүгээр сарын 8-нд эфирт цацагджээ. Харин энэхүү 25 жилийн дараах үдэлтийн нэвтрүүлэг түүний 4561 дэх дугаар болно. “Баяртай Опра” шоу ирэх долоо хоногийн эхний гурван өдөр цувралаар явна.