Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

 

2014 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаарсарын06-наас 2014 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэлх

  цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

 6-нд зүүн зүгийн нутгаар, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас, 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж