Сархад
сайхан ч ёсон
эрхэм гэж Ри багш нэгэнтэй хэлж байжээ. Гэвчиг би мэт нь энэ үгийг
жоохон
жоохон халаад ирэхээрээ умартах л. Умартсан хүн уултаа
үргэлжлүүлэн дэлгэрүүлсээр нэг л мэдхэд ам цангаж
сэрэх юм өө. Хүмүүс шартах гэж нэр өгчээ энэ хордлогодоо.
Энэхүү
хордлогод нэгэнт
орсон бол түүнийг эерэг үйл болгон хэрэгжүүлэх арга байна л даа. Дайсныг
хороохоосоо илүү дайсныг нөхөрөө болговол энэ нь жинхэнэ төгс ялалт юм
гэж
сонсож эсвэл уншиж байсан санагдана. Тэгэхээр шарталт хэмээх энэ муу
үйлийг
усгах нь бүү хэл харин ч аятай таатай мэдрэмж авах хөшүүрэг болгон
хувиргаж болмоор санагдлаа.
Нэгэнт
ам цангаж сэрсэн
бол цэлл хүйтэн шингэхээн цайг гүд гүд хийтэл залгиад дотороос
жиндүүлэхэд нь
дулаан хөнжилдөө ороод цагираглаад хэвтэх ахул сэрэлт сэдэлтэй зүүд
манаж
үнэгчлэн тийчлэх. Энэ гүд гүд хийх залгилтаас авах мэдрэмж нь дур тавилт
эс
бөгөөс бачим нөхцлөөс тайван хүндрэхэд авах мэдрэмж зэрэгтэй дүйхээр
хүмүүний таашаалын
оргилуудын нэг.