Исламын дайчид эмэгтэйчүүдээс айдаг

Хуучирсан мэдээ: 2014.10.04-нд нийтлэгдсэн

Исламын дайчид эмэгтэйчүүдээс айдаг

РИА Новости. АндрейСтенин

 

Курдын Пешмерга гэх зэвсэгт бүлэглэлд эмэгтэйчүүд олноор орж байна. Эмэгтэйчүүд “Исламын улс” бүлэглэлийн террорист дайчдын айдсыг төрүүлдэг тухай The Telegraph бичжээ.

 

Сонинд тэмдэглэснээр, Исламын улс бүлгийнхэн шинэ дайчдыг элсүүлэхийн тулд кораны судраас номлодог байна. Уг сургаалд жихадын дайнд үрэгдэгсдийг диваажингийн цэцэрлэгт 72 онгон охид хүлээж байдаг тухай бий.

 

"Исламын улсын дайчид амь үрэгдэхдээ диваажинд очно гэдэгт итгэдэг ба ганцхан саад нь эмэгтэй хүний гарт үрэгдэх явдал гэж үздэг  аж”  Энэ тухай тус сонинд АНУ-ын Конгрессийн  Гадаад хэргийн байнгын хорооны тэргүүн Эд Ройс  хэлжээ. “Эдгээр эмэгтэйчүүд исламын дайчдыг  зугтаалгаж чадаж байна” гэж тэр хэлсэн байв.

 

Пешмергад эмэгтэйчүүд сайн дураараа элсэн бэлтгэл сургууль идэвхитэй хийж байгаа бөгөөд тусгай сургуулиудад тэднийг мэргэн буучид болгож буй аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж