Рейганы охин нүцгэн зургаа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Рейганы охин нүцгэн зургаа авахуулжээ

АНУ-ын ерөнхийлөгч агсан Роналд Рейганы охин  нүцгэнээр зургаа авахуулжээ. Залуудаа “Playboy”-д нүцгэн зургаа авахуулж байсан Патти Дэвисийн энэ үйлдэл хачирхмаар зүйл биш боловч 58 настай эмэгтэйн хувьд зоригтой алхам гэх хүмүүс байгаа ажээ. Этгээд, либерал үзэлтэй Патти өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байдгаа харуулж, “More” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан байна. Эцэнхий, сульдаа Патти өөртөө сэтгэл хангалуун бус байсан учир 15 настайгаасаа хар тамхи хэрэглэх болжээ. Алцхеймерийн өвчин туссан Роналд Рейганг нас барахаас өмнө гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно болсон Патти өмнө нь хэнтэй ч ярихыг хүсдэггүй байсан гэнэ. Хар тамхинд донтсоноос бие нь улам муудаж, үхэхийн даваан дээр тэрбээр үхэл биш, амьдралыг сонгож хар тамхинаас татгалзсан байна. Патти гэр бүлийнхнийхээ тухай ном бичиж, ерөнхийлөгч агсан эцгээ ихэд хүндэлдэг байснаа харуулсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж