Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” багийн хагас хамгаалагч аарон Рэмзи “Тоттенхэм”-тэй хийсэн тоглолтын үеэр өвдгөндөө хүнд гэмтэл авчээ.
Багийн эмч нар түүнийг дор хаяж зургаан долоо хоног тоглож чадахгүй гэж хэлсэн байна. Байдал муугаар эргэвэл энэ хугацаа дахин хоёр долоо хоногоор сунаж ч магадгүй аж. А.Рэмзи гэмтсэн тоглолтод “Арсенал” “Тоттенхэм”-тэй 1:1-ээр тэнцсэн билээ.
Эх сурвалж: http://www.mminfo.mn