Харин Хятадын Засгийн газар 2011 онд анх удаа дээрх далантай холбоотой нийгэм, экологийн асуудлуудыг авч, хэлэлцэж эхлэв. Хэлэлцсэн асуудлуудын дотор юун түрүүнд хүрээлэн буй орчны сүйтгэл, далангийн барилгын ажлын үеэр хүчээр нүүлгэн шилжүүлсэн иргэдийн нийгмийн асуудлууд багтжээ. Хятадын Төрийн зөвлөл энэхүү далангийн эерэг талууд, ашиг тусыг сайшааж байгаа ч, нүүлгэн шилжүүлсэн 1,3 сая иргэдийн амьдрах нөхцөлийг тогтвортой болгож, сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалж, геологийн гамшгаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг онцолж байгаа аж.
Усан санд хуримтлагдаж байгаа усны хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хөрсний нуралтыг үүсгэж, байгаль орчныг сүйтгэж байгаа тул даланг шилжүүлэх шаардлагатай гэж хэсэг гишүүд үзэж байгаа юм. Нөгөө талаар иргэдийн нийгмийн аюулгүй байдлыг сайжруулж, ажлын байр, нийтийн тээврийн нэгдсэн системийг бий болгох шаардлагатай байгаа тухай даруй арга хэмжээ авах хэрэгтэй гэж нэг хэсэг нь үзжээ. Улмаар асуудлуудыг шийдэх гарцыг хэлэлцэж шийдмэгц, тохирох арга хэмжээнүүдийг авч эхлэх тухай Хятадын Төрийн зөвлөлөөс мэдэгджээ.