АНУ-д цэргийн онгоц осолдлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

АНУ-д цэргийн онгоц осолдлоо

АНУ-ын өмнөд Калифорни мужид тавдугаар сарын 18-ний өдөр буюу өчигдөр “Боинг 707” маркийн тээвэрлэгч онгоц осолджээ. Онгоц тус мужид байрлах “Point Mugu” усан цэргийн баазаас дөнгөж хөөрснийхөө дараа их хэмжээний хар утаа хаяж, улмаар эргийн ойролцоо унасан байна.

Азаар онгоцны бүхээгт явсан гурван хүн хөнгөн шархдаж, эсэн мэнд үлджээ. Үдээс хойш 17:25 цагт осолдсон онгоцноос дүрэлзэж байсан галыг гурван цагийн дараа аврах албаныхан бүрэн унтраасан байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба АНУ-ын үндэсний агаарын тээврийн газар онгоцны хар хайрцгийг шалгаж байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж