Каролина Клафт олимпийн дараа зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Каролина Клафт олимпийн дараа зодог тайлна

Афины олимпийн аварга, Шведийн тамирчин Каролина Клафт Лондонгийн олимпийн дараа их спортоо орхих гэж буйгаа мэдэгдлээ. Хептатлон буюу долоон төрөлтөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурвантаа түрүүлсэн тамирчин бүсгүй 2004 оны Афины олимпиос өмнө буюу 2002 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэнээр амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Улмаар 2003, 2005, 2007 оны дэлхийн аваргад ноёрхсон юм. Гэхдээ тамирчин бүсгүй хувийн амьдрал болоод карьертаа эрс шинэчлэлт хийхээр шийдсэн нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд гэнэтийн мэдээ болсон байна. 2012 оны олимпийн наадмаас өмнө Клафт Өмнөд Солонгосын Дэгү хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж