“Чоно”-ын Дэрмээ бие даасан цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

“Чоно”-ын Дэрмээ бие даасан цомог гаргана

Чамд таалагдахын тулд би анх удаа… хэмээн дуулах болсон ”“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Дэрмээ бие даасан цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр тун удахгүй уянгын дууны цомгоо гаргах гэнэ. Уянгын дуунаас бүрдсэн цомгоос гадна түүнд гитарын гоцлол соло цомог гаргах төлөвлөгөө ч бас бий. Харин энэ зундаа багтаж шинэ цомогт орж буй дуугаа клипжүүлж, үзэгчдийг клипээр “бөмбөгдөх” юм гэсэн.

Энэ талаараа дуучин Дэрмээ “Манай хамтлагийн хувьд айхтар уран бүтээл хийсэн юм алга. Харин миний хувийн уран бүтээл арвин байна. Би хоёр ч цомог гаргахаар ажиллаж байна. Энэ зундаа багтааж хэд хэдэн шинэ дуундаа клип хийлгэж, үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна даа” хэмээн тайлбарлалаа.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж