“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийн бие даасан “Үргэлжлэл” цомог одоо ч “Hi-Fi Records”-ын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад дээгүүр байрт жагсч байна. “Үргэлжлэл” цомогт 1993-1995 онд "Номин" хамтлагт байхдаа дуулж байсан хуучны дуунууд багтсан юм. Харин одоо дуучин Д.Батсүх “Үргэлжлэл” цомгийнхоо дуунуудыг клиптэй болгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Ирэх сард түүний хоёр ч шинэ клип үзэгчдийн хүртээл болох аж. Энэ талаар дуучин Д.Батсүх “Миний “Үргэлжлэл” цомог хүмүүст их таалагдаж байгаа нь мэдрэгдэж байна. Дуунууд их гоё л доо. Удахгүй дуунуудаа клипжүүлж, үзэгчдэд хүргэх бодолтой байгаа. Зургадугаар сард хоёр ч клип хийлгэхээр төлөвлөөд ажилдаа ороод байна” хэмээв.
М.Дөл