Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно

2011 оны 05 дугаар сарын 19-ний 20 цагаас 05 дугаар сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө
5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө
7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус
хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур
тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус
хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН
НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө  нутгийн
баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд
7-12 метр. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12
градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.
Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол
үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага
зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд
7-12 метр. Шөнөдөө 4 дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус
хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж