Toyota дахин эргүүлэн таталт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Toyota дахин эргүүлэн таталт хийнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани АНУ-ын зах зээлээс “Tacoma” загварын 690 мянган автомашинаа эргүүлэн татах болсон тухай BBC мэдээлжээ.

Уг загвар нь пүршний угсралтын хэсэгт доголдол гарсан байж болзошгүй ба түлшний саваа цоолж, осол гаргах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс дээрх доголдол байж болзошгүй 2005-2011 онд үйлдвэрлэсэн “Tacoma” загварын автомашинуудыг эргүүлэн татахаар болсон байна.

Өмнө нь тус компани энэ оны дөрөвдүгээр сард Япон, АНУ, Европ болон бусад орны зах зээлд борлуулагдсан 6.39 сая автомашинаа эргүүлэн татахаа зарласан билээ.

Эдгээр загваруудад 2004 оны дөрөвдүгээр сараас 2013 оны наймдугаар сарын хооронд үйлдвэрлэгдэж байсан Pontiac Vibe, Subaru Trezia, Corolla, RAV4, Matrix, Yaris, Highlander болон Tacoma загварууд багтаж байсан юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж