Лонхны бөглөө онгойлгох, урт хэмжих, боолт тайлах, чангалах гээд л олон төрлийн үйлдлийг энэхүү бяцхан картаар гүйцэтгэх боломжтой.
Халаасны нинжа нэртэй энэхүү карт нь овор хэмжээ багатай ба өнгө үзэмж сайтайн дээр, сайн чанарын металаар хийгджээ. Уг карт нь бөглөө онгойлгогч, зургаан төрлийн түлхүүр, шугам, захидал онгойлгогч, жимс хальслагч, лааз онгойлгогч, цэцгэн ба хасах автеркийг агуулах бөгөөд тэр байтугай утасны тавиур суурь болгож хэрэглэх боломжтой.
Бүхэл бүтэн багажний хайрцаг дүүрэх хэрэгслүүдийг нэг картанд багтаасан “Халаасны нинжа” ердөө 15 долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Т.БИЛГҮҮН