Хилийн яармаг худалдааг 2014 оны 10 сарын 15-18-ны өдрүүдэд Давст сумын Хандгайт багийн нутаг Боршоо худалдааны төвийн орчимд хийхээр боллоо. ОХУ-ын Тува Улсын Өвөр хошууны дарга С.Д.Куулар, орлогч дарга А.А.Ооржакын хамт аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүстэй уулзан хилийн яармаг худалдааг зохион байгуулах хугацаа, хилийн худалдааны үед талууд хэрхэн ажиллах, харилцан хүлээх үүрэг, бэлтгэл ажил, анхаарах зүйлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.
О.САР