Турк “Исламын улс”-ын эсрэг тулаанд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Турк “Исламын улс”-ын эсрэг тулаанд нэгдэв

Туркийг исламын хэт даврагчдын тулаанд нэгдэхийг эсэргүүцсэн жагсаал

 

Хөрш зэргэлдээ Сири, Иракийн нутгийн нэлээд хэсгийн эзлээд буй “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг Турк олон улсын цэргийн эвсэлд нэгдэхээр болжээ. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэлд Турк улс нэгдсэн нь “Исламын улс” хэт даврагч бүлгийн эсрэг тулаанд чухал ач холбогдолтой юм. Ийнхүү Туркийн арми исламын хэт даврагчдын эсрэг тулаанд цэргээ илгээхийн зэрэгцээ гадны армийг  нутаг дэвсгэртээ нэвтрүүлж, дамжин өнгөрүүлэх, байрлуулах үүрэг хүлээх болов. АНУ зүгээс исламын хэт даврагчдын эсрэг тулаанд Туркийн Инжирлик дэх агаарын баазаа ашиглах боломж нээгдсэнийг ихэд олзуурхаж буй аж.

 

Өмнө нь исламын хэт даврагчид барьцааны Турк иргэдийг суллах замаар Анкарагийн Засгийн газрыг “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд нэгдэхийг саатуулж байсан юм. Үүний зэрэгцээ исламын хэт даврагчдын дайралт Туркийн хилийн дагуу орших суух курдуудын эсрэг чиглэж байсан тул төдийлэн “Исламын улс”-ын эсрэг тэмцэхийг хүчилж байгаагүй аж. Учир нь Курдын босогчдын “Хөдөлмөрийн нам” тусгаар тогтнохын төлөө Туркийн Засгийн газрын эсрэг олон арван жил тэмцэж байгаа юм.

 

Үүний зэрэгцээ Туркийг “Исламын улс” хэт даврагчдын тулаанд нэгдэхийг эсэргүүцсэн иргэд өчигдөр /Х.2/ Засгийн газрын ордоны гадна жагсаал хийсэн байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж