“Бээжин”-гийн замын нээлт даваа гаригт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

“Бээжин”-гийн замын нээлт даваа гаригт болно

Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто замыг шинэчилж байгаа. Тодруулбал, Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдөр ямар нэгэн саатал гарахгүй бол ирэх даваа гаригт нээнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж  байна.  Гэхдээ  гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж