Боловсролын байгууллагуудын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн шалгалтыг өнгөрөгч наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 12-ныг өдрийг хүртэл орон даяар зохион байгуулжээ. Шалгалтад 609 их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг хамрагдсан бөгөөд багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал, алон хүүхдийг хариуцан ажиллаж буй боловсролын байгууллагууд болзошгүй зүйл тохиолдоход бэлэн бус байсан байна. Хамгийн наад захын гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байхгүй, цахилгаан, шугам сүлжээ нь галын аюулгүй байдал хангахгүй зэрэг зөрчил дутагдал гарсан байна.
М.ЯЛАЛТ