Орос, Монголын хамтарсан зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Орос, Монголын хамтарсан зөвлөл хуралдаж байна

Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр, Монголросцветмет нэгдэл болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан зөвлөлийн хурал Монголросцветмет нэгдлийн байранд болж байна. Энэхүү Орос, Монгол хувь нийлүүлсэн компаниудын хамтарсан зөвлөлийн хуралдаанаар 2010 оны ажлын тайлан, энэ 2011оны төлөвлөгөө, ирэх онд хийх ажлуудын талаар хэлэлцэж байгаа аж. Уг хурал хаалттай болж байгаа юм байна. Учир нь тус хуралдаанаар олон нийтэд мэдээлэх боломжгүй асуудлуудыг хэлэлцэх бололтой.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж