Энэхүү дуурийн хамгийн оргил хэсэг болох Чио Чио Сан, Пинкертон хоёрын нэгдүгээр үзэгдэл төгсдөг. Бүхэл бүтэн 15 минут уг дуучдаас шаардах хоолойны цар хүрээ, хэмжээгээрээ хамгийн алдартай аринуудын нэгт тооцогддог. Энэ ари нь Пуччинигийн бичсэн хамгийн урт ари юм. Тиймээс ч Чио Чио Саны дүрд үе үеийн шилдэг сопранууд дуулдаг уламжлалтай. Энэ сарын 28-нд тоглох “Чио Чио Сан” дуурийн гол дүрд театрын шилдэг сопрануудын нэг Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг тоглох юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд дэлхийн шилдэг дуурь болох Ж.Вердийн “Аида” дуурийн Аидад дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээг авсан бол энэ удаад Японы үзэсгэлэнт эрвээхэй нүдэн Чио Чио Саны дүрийг бүтээхээр бэлтгэж байна.
Чио Чио Санд С.Мөнгөнцэцэг тоглоно
Үзэсгэлэнт япон бүсгүй Чио Чио Сан өөрийн нөхөр Америк усан цэрэг Пинкертонг хүлээсээр. Тэр хүүгээ харах бүртээ, хайрт нөхрөө дурсан санана. Тэр догдлон баясч, Пинкертонг ирж байгааг харна. Сэтгэлдээ гуниглаж, гомдсон ч, инээмсэглэлээр угтах Чио Чио Саны мөрөөдөл замхрав. Энэ хорвоод догдлон хүлээж байсан хайртай хүн түүнээс нүүр буруулан хамгаас эрхэм хүүг авахаар иржээ. Тэр ганцаараа бус сүйт бүсгүйтэйгээ ирсэн байв. Өөрт нь байх орон зай үлдээгүй энэ амьдралаас үүрд явахаар шулуудсан Чио Чио Сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ “ гэсэн бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно… Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурь юм. Энэ дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 28-нд тоглох гэж байна. Утга санааны хувьд “Эрвээхэй хатагтай” дуурь чиг шулуун. Зарим дууриудтай харьцуулахад тун ойлгомжтой, комплекс багатай, гурван товч үзэгдэлтэй. Тайз засал нь ч бараг өөрчлөгддөггүй.
М.Дөл