Тоглолтын зарим сонирхолтой үзүүлэлтийг танилцуулъя.
Тэмцээн эхэлснээс хойш нийт 61 гоол ороод байгаа нь 1 тоглолтод 3.4 гоол оруулсан үзүүлэлтийг үзүүлж байна.
“Нийслэл лиг”-ийн хамгийн хурдан гоолыг “Сэлэнгэпресс” клубын тамирчин С.Одхүү тоглолт эхлээд 31 секундын дараа “Хүлэгүүд” багийн хаалганд оруулсан байна.
2:0-ийн харьцаатайгаар хожигдож яваад сүүлийн 20 минутад 3 гоол хийсэн “Хүлэгүүд” багийн үзүүлэлтийг “Лигийн хамгийн сайн эргэн ирэлттэй баг”-аар тодруулж байна.
“ФС Улаанбаатар” багийн тоглосон тоглолтын үеэр их гоол ордог үзүүлэлт гарч байна. Нэг тоглолтод дунджаар 5,25 гоол орсон үзүүлэлт гарчээ.
Хамгийн хашир багаар “Улаанбаатарын Мазаалайнуу”д баг одоогоор тодроод байна. Тэдний тоглосон тоглолтод дунджаар хоёр гоол ороод байгаа нь ийн үзүүлэлт хангасан байна.
Хамгийн ахмад тоглогчоор “Хүлэгүү”д багийн хаалгач спортын мастер Ш.Насанжаргал тодорлоо. Тэрбээр энэ жил 43 настай ажээ.
Лигийн явц:
№ | Багууд | Тт | Хо | Тэ | Хд | О | Х/Б | А/Б | Б/З |
1 | Хоромхон | 5 | 4 | 1 | – | 13 | 10 | 6 | +4 |
2 | УБДС | 5 | 2 | 2 | 1 | 8 | 8 | 6 | +2 |
3 | Сэлэнгэпресс | 5 | 2 | 1 | 2 | 7 | 11 | 10 | +1 |
4 | Мазаалайнууд | 5 | 1 | 3 | 1 | 6 | 5 | 5 | – |
5 | Хүлгүүд | 4 | 2 | – | 2 | 6 | 8 | 10 | -2 |
6 | ФС Улаанбаатар | 4 | 1 | 1 | 2 | 4 | 11 | 10 | +1 |
7 | Хангарьд | 4 | – | 2 | 2 | 2 | 4 | 6 | -2 |
8 | Эрчим | 4 | – | 2 | 2 | 2 | 4 | 8 | -4 |