Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 7,7 хувь, өмнөх долоо хоногоос 3,3 хувийн өсөлттэй гарчээ. Хүнсний бараанаас хамгийн их өсөлттэй гарсан нь мэдээж мах юм. Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар хонины махны үнэ гуравдугаар сарын дундаж үнээс 16.5-16.6 хувь, үхрийн махны үнэ 18-19 хувь, ямааны махны үнэ 28.8 хувь, адууны махны үнэ 7.7 хувиар өсчээ.Харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.7-6.3 хувь, үхрийн махны үнэ 6-6.7 хувь, ямааны махны үнэ 3.4 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар өссөн байна.
Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг кг хонины /ястай/ мах дунджаар 4199 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4975 төгрөг, ямааны мах – 3000 төгрөг, адууны мах – 3383 төгрөг, хонины цул мах – 4463 төгрөг, үхрийн цул мах – 5338 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Харин аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-1300 төгрөгөөр өсч, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буурчээ. Хонины махыг Өмнөговь аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 4800 төгрөгөөр зарж байхад Баян-Өлгий, Говь-Алтай аймагт хонины махны үнэ 2500 төгрөг байгаа ажээ. Үхрийн махны үнэ Архангай, Булган, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-1500 төгрөгөөр өсч, бусад аймагт үнэ нь тогтвортой байжээ. Дундговь, Өмнөговь, Увс аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн мах Дархан-Уул аймагт 4800 төгрөгийн үнэтэй байгаа бол Баян-Өлгий, Говь-Алтай аймагт 2800 төгрөг байна.

Д.Цээнэ